Ширээ засалт

Ширээ засалт

Ширээ засалт буюу “servier” гэдэг Франц үг нь нэг талаас сав суулгыг тодорхой байрлалд тавих өөрөөр хэлбэл ширээг хоол зооглоход бэлтгэх, нөгөө талаас энэ зорилгоор хэрэглэх сав суулга, багаж хэрэгслийн иж бүрдэл юм. Ширээ засалтанд олон хүчин зүйлээс хамаардаг, олон хувилбартай бүтээлч үйл явц байдаг. Тэдгээр хүчин зүйлд: • Хоол зооглох цаг үе . • Цэсэнд байгаа хоолны нэр төрөл , тэдгээрийг бэлтгэсэн арга. • Хоолны газрын ангилал. • Үйлчилгээний хэлбэр. • Үйлчлэх арга гэх мэт.

Сав суулга багаж хэрэгслийг ширээ засалтанд хэрэглэхдээ тогтсон дүрмийг баримтлах бөгөөд, сав суулганууд нь гял цал цэвэрлэгдсэн, ширээн дээр тогтсон газар байрлах ёстой гэсэн шаардлага тавигддаг. Ширээ засалтыг шаазан эдлэлээс эхлэж дараа нь багаж тэгээд шилэн эсвэл болор эдлэлийг тавина. Үүний дараа даавуун арчуур, хоол амтлагч, цэцэг зэргийг байрлуулж ширээ засалтыг дуусгана.

Сав суулгыг ширээнд тавихдаа ширээний бүтээлгийн нугалаас эсвэл сандлын байрлалаар баримжаалах ба нэг зочинд 30 см-ээс багагүй зай гаргадаг. Ширээнд суусан зочинд тохь тух бүрдүүлэх, зөөгчийн үйлчилгээний ажилбаруудыг төвөггүй хийлгэх үүднээс нэг хүнд 60-70 см, дайллаганы үед 80-100 см өргөн талбайг гаргаж ширээ засна.

Хамгийн ерөнхийлсөн ангилалаар ширээ засалтыг урьдчилсан засалт / бэлтгэл / ба захиалгат засалт гэж хоёр хуваадаг. Урьдчилсан / бэлтгэл / ширээ засалтыг рестораны танхимыг үйлчилгээнд бэлтгэх явцад хийдэг ба үйлчлэх явцад шаардлагатай цөөн тооны зүйлс нэмж тавьдаг. Харин захиалгат ширээ засалтыг тодорхой цэсний дагуу дайллага хүлээн авалтын үед хийдэг. Өглөөний хоолны урьдчилсан ширээ засалтанд талхны таваг, зуушны хутга, сэрээ, цайны халбага, усны хундага, даавуун алчуур тавьдаг. Өглөөний хоолны цэснээс хамааран цөцгийн тосны хутга, зуушны таваг тавьж болно.

Өдрийн цагаар урвьчилсан ширээ засалт хийхэд талхны таваг, үндсэн хоолны багаж, усны хундага, даавуун алчуур зэргийг хэрэглэнэ. Оройн хоолны ширээн дээр талхны таваг, зуушны таваг, зуушны болон үндсэн хоолны багаж хэрэгсэл, усны хундага, даавуун алчуур тавина.

Оройн цагаар захиалгат хоолоор үйлчилгээ хийхэд нэмэлт сав багаж хэрэгслийг урьдчилан авсан байна. Ширээг талхны болон зуушны таваг, суурь таваг, зуушны болон үндсэн хоолны хэрэгсэл байна.

Заалан дах ширээ засалт болон байршил

Рестораны үылчилгээний бүх арга технологи ны ширээ засалтаас эхлэдэг. Хоол ундааны үйлчилгээнд ширээ засалт гол үүрэгтэй бөгөөд хоолны ширээ ны зочид хоол ундаатай харьцаж амталж таашаал авах талбар болдог. Ширээ засалтаар тухайн рестраны онцлог, сав суулга багаж хэрэгсэлийн загвар хийцээр ширээний засалт өнгө зоаицолоор ны үйлчилгээний ажлчдын ур чадвар мэдрэмж илэрхийлэгддэг. Үйлчилгээний танхим, хүлээн авалтын өрөө, тасалгаанд ширээ сагдал буйданг байрлуулахдаа танхимийн ерөнхий хэлбэр жонх хаалга багана тайз хөгжим баарны байршил үэрэгийг харгалзах ёстой. Ингэхдээ олон хүний суудалтай ширээг танхимийн төв хэсэгт харин цөөн хүнтэй ширээг хана цонх дагуулан байрлуулах ны илүү тохиротжтой. Зоогийн газарт ширээг өөр хооронд ны нийлүүлж тавих шаардлага олонтой гардаг тул нэг хэлбэр хэв маягын хэлбэр хэмжээтэй ширээг сонгох нь зүйтэй. Сайхан зассан ширээ хүний сэтгэл санааг баясгадаг.

Суудал хувиарлах халбага сэрээ өрөх чимэглэж өнгө үзэмжтэй болгох хоол ундааг байрлуулах олгох гэсэн үйлчилгээний хамгийн хариуцлагатай ажлууд хоолны ширээн дээр явагддаг. Ширээ нь 2 4 6 8 хүний суудалтай байх ба тавцан нь гол төлөв хавтгай дөрвөлжин тэгш өнцөгт дугуй зарим тохиолдолд зуйван хэлбэр дүрстэй сандал нь хагас хатуу, хатуу, зөөлөн, түшлэгэтэй ширээний өндөрт зохицсон байна. Ихэнх ресторан 2-4 хүний суудалтай ширээг байрлуулсан байдаг нь рестораны үйлчилгээний түвшин ямар байгааг илэрхийлэх нэг үзүүлэлт болдог. өөрөөр хэлбэл 2 хүний суудалтай ширээ олон байх тусам үйлчилгээний түвшин өндөр гэж үздэг. Бас дугуй тавцантай ширээтэй бол зэрэглэл өндөртэй ресторанд тооцогддог. Дугуй тавцантай ширээнд зочид хоол идэхэд маш тохиромжтой боловч дөрвөлжин тавцантай ширээнээс илүү их талбай эзэлдэг муу талтай. Орчин үед рестораны үйлчилгээнд зуун сантиметр голчтой дугуй тавцан бүхий ширээ 90/90 см тэгш өнцөгт тавцантай 80-120 см 90/80 см хэмжээтэй хавтгай дөрвөлжин тавцантай ширээг голлон хэрэглэж байна. Ер нь рестораны ширээны өргөний хэмжээ нь 800- 1200 мм байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Харин хүлээн авалт дайллагын ширээний өргөн нт 1000-1200 мм байдаг. Дайллагын ширээг засахдаа нэг хүн 60-80 см байхаар тооцох нь зүйтэй. Босоо хүлээн авалтын ширээ нь энгийн ширээнээс өндөр байдаг. Хоолны газар хэв маягаас хамаарч нэг суудалд нэгээс таван ам дөрвөлжин метр талбай ноогдохоор төлөвлөх ба ширээг хана баганаас наад зах нь 20 см зайтай байрлуулах хэрэгтэй ширээ хоорондын зай нь 1,2-1,5 м зэргэлдээ 2 ширээний хоорондын зай нь 70-75 см, орох хаалганаас танхим тийш гарсан гудмын өргөн нь 2 метрээс доошгүй байхаар бодож гол төлөв нэг эгнээ шатрын хөлөг, диагонал байдлаар байрлуулна. Хүлээн авалт үеийн ширээний засалт Аятайхан зассан ширээ, амттай сайхан хоол, эвлэг найрсаг үйл хөдөлгөөн хооллох дуршилыг ихэсгэж сэтгэл санааг сэргээж эрүүл мэндэд нөлөөлөх чухал үүрэгтэй.хооллох ёс горим ширээ засалт үе улирах тутам өөрчлөгдөн шинчлэгдсээр иржээ. Орчин үеийн хооллох ёс горим ыв эрүүл ахуй гоо зүйн шаардлаганд бүрэн зохичдог. Энэ ёс горимууд ны улс орон бүр өөр өөр онцлогтай байдаг. Зоогын ширээ: ширээ тойруулж сандалыг тавихдаа суух хүмүүсийн тав тухыг алдагдуулахгүйгээр нэг сандал 60-70 см зай эзэлхээр бодож тавина. Ажил хэрэгийн үед харьцангуй олон хүнийг зэрэг хамруулж болохын зэрэгцээ олон хүнтэй уулзаж санал бодлоо солилцход хамгийн тохиромжтой хэлбэр бол босоо хүлээн авалт юм.

Ширээний бүтээлэг: Ширээ засахдаа ширээний бүтээлэгний өнгийг хоол ундны таваг аяга сав суулганы өнгөтэй тохируулан зохицуулах хэрэгтэй бөгөөд бүтээлгийг заавал цардсан байна. Ширээний бүтээлэгний дор зөөлөвч тавина. Энэ ны халуун хоолтой сав тавих хоол ундны зүйл асгархад ширээний өнгийг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Зөөлөвч зүйл цагаан өнгөтэй байх ны зүйтмэй. Хэрэв өөр өнгийн будагтай зүйлэр хийвэл норсон тохиолдолд ширээний бүтээлгийг толботой болгож болзошгүй юм. Босоо ба суугаа хүлээн авалтын ширээ засалт тавих дараалал: 1. Янз бүрийн /хэлбэр/ хэмжээтнй мавагнууд 2. Ширээний хэрэгсэлүүд 3. Салфеткууд 4. Зуушны тавагнууд 5. Заагасны цар 6. Чимэглэлийн царнууд 7. Сүмсний савнууд 8. махны царнууд 9. Салаатны цар эсвэл эсвэл савнууд 10. Бяслагны цар 11. талхны цар 12. Амтатны цар эсвэл савнууд 13. Амттанд зориулсан таваг бумбанууд 14. Амттан идэх хэрэгсэлүүд

Ширээнд халбага, сэрээ, цэцгийг зэрэгийг байрлуулах: Ширээнд сав суулгагыг эмх цэгц тодорхой дэс дараалалтай тавьдаг. Томоохон савтай зүйлүүд ширээн дээр нэг шугаманд байрлвал зохино. Суугаа хэлбэрийн зоогын үед халбага сэрээгээ ширээний захаас дотгош 1-2см-ийн зайтай тавина. Лаа савтай цэцэг зэрэг чимэглэлийн зүйлсийг заавал ширээний голд бус аль зохимжтой газар ны байрлуулна. Халбага:ыг ширээн дээр тавихдаа доош ны харуулж тавагны дэргэд зэрэгцүүлэн тавина. Масло түрхэх хутга, гич, давс хутгах халбага гэх зэргээр дараалуулан тавина. Халбагыг цайны шил аяганы баруун талд тавина. Талх компот салатыг зүүн гар талд тавина. хутгыг баруун гар талд ирийг нь таваглуу харуулж тавина. Сэрээг зүүн гар талд шүдийг нь дээш харуулан тавина. Эхэлж идэх хоол түүнд зориулсан хэрэгслүүдийг баруун зүүн аль гарт хэрэглэгдэх зориулалтаар нь гадгаш нь дараалуулан тавина. Халбагыг ширээн дээр тавихдаа доош нь харуулж тавагны дэргэд зэрэгцүүлэн тавина. Масло түрхэх хутга давс хутгах халбага гэх зэргээр дараалуулан тавина. Халбагыг цайны шил аяганы баруун талд тавина. Хунлагыг баруун гар талд таина. Ширээнд олон төрлийн ундаа байвал түүнд зориулсан хундганууд ч тавих явдал байдаг. Архины градус ихсэх тутам хундгана жижигэрнэ.Цагаан архийг өнгөт хундганд хийдэг. Цэцгийг заавал ширээний гол бус хамгийн тохиромжтой газар байрлуулна. Ёслолын том цайлганд хүн болгоны өмнө зүүн гар талд нь жижиг ваартай цэцгийг хоол унд идэхэд саад болохгүйгээр байрлуулна. Шинэ жилийн баярын ширээг гачуур, навч, арцны мөчрөөр цэцгэн эрх, мандал хэлбэртэйгээр засаж чимэглэж болно. Баярын ширээний чимэглэл хамгийн гол нь үнэ цэнэтэйгээ бус хүний сэтгэл санаа сэргэхүйц зүйл байх нь зүйтэй.

Салфетка: эрт дээр үед хооллож ундалсны дараа ширээний бүтээлгэний хооойрмойгоор зочид ам гар халбага хутгаа арчидаг байжээ. Энэ нь халдварт өвчин гарах дамжхад нөлөөлж байсан. Орчин үед цаасан салфеткийг хэрэглэдэг болжээ. Нэг хүнд 2-3н салфетка зориулан тавганд хийж эсвэл төрөл бүрийн хэлбэрт оруулан тавгны урд юм уу хажуу талд тавидаг.

Ширээ засхад анхаарах зарим зүйл : Хүлээн авалт, зоогийн бэлтгэл ажил юуны өмнө ган, мөнгөн хэрэглэлийг өнгөлөх сав сервизээ угааж ариутгахаас эхлэнэ. Ширээг байрлуулсаны дараа ширээний бүтээлгэний хээ гол эмблем зэрэгийг бүх зочидод хархгдхуйц байрлуулна. Бутээлгийг ширээний хүёр талруу нь шалнаас дээш нэг ижил зайд 20-30см унжих ёстой. Ширээг дараах дараалалын дагуу засна. • Гол тавга ширээний өнцгөөс 2см зайтай ширээний голруу чиглэсэн байрлана. Талхны таваг нь гол тавагны зүүн талд тавигдах ба цааш тавих сэрээний тооноос хамаарч 5-10см зайтай байна. • Халбага, хутга, сэрээг тавихдаа хутганаас эхлэнэ. Хжтганы эрийг дотгош харууллан тавагны баруун талд ба зүүнээс баруун гэсэн чиглэлиэй халуун хоолны , загасны , зуушны гэх зэргээр зориллтаар ны тавина. • Амтатны халбага сэрээг тавагны урд талд, тавагнаас голруу чигэлсэн байрлалаар засна. хундагыг суурь тавагны урд талд тавагны голыг чиглүүлэн тавина. Эсвэл тавагны баруун талд эхний хутганы үзүүр тушаа тавьж болно. • Усны шилэн аяга, дарсны жүнзийг зохих байрлалд нь тавина. Ширээ засаж дууссаны дараа цэцгийг байрлуулна. Ширээний урт байрлалаас хамаарч цэцгийг үзэмжтэй, зочидын ярианд саад болохгүй байхаар байрлуулбал зохимжтой.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
ganaa (зочин)

Thank you very much

зол_ундраа (зочин)

надад 1 хүсэлт байна зоогийн газрийн үйлчилгээний сав суулганд яг ямар ямар сав суулганууд багтадаг тэдгээрин ангилал хэрэгтэй байна энэ талаар товч мэдээлэл олоод өгөөч

зол_ундраа (зочин)

бас зоогийн газрийн үйлчилгээний багаж хэрэгсэлийн талаар олоод өгөөч

ээгий (зочин)

ёстой дажгүй мэдээлэл байна Одоо гадаадын зах зээлийн рестораны үйлчилгээ сонирхомоор байна

ARI (зочин)

SHIREE ZASALTIIN TUHAI BICHLEG ORUULAACH UZEED OILGOHOOR

Око (зочин)

зоогийн газрын үйлилгээний дэс дараалалын тухай олоод өгөө

Око (зочин)

зоогийн газрын үйлилгээний дэс дараалалын тухай олоод өгөөч

аниа (зочин)

энэ талаар сурах бичиг байдаг л даа
заавал эндээс хармаар байгаа бол өгч болно ш дээ

гантулга (зочин)

sain medeelel bn. hariltsan medeelelee soliltsoj hamtarch ajillay

lala (зочин)

ta mongol shireeni zasalt olj ogooch

gahai (зочин)

ymar olon ym be

Зочин

xamtrax uu bi oroo iim mergrjiltei ok gewel Mail-eer ilgee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)